goy shvleg

Чиний нэрийг би сонсоогүй юм шиг дөмбийж чадна
Чиний дэргэд эгцлэн харалгүй сууж чадна
Чиний хажуугаар мэнд ч үгүй зөрж чадна
Чин сэтгэлдээ харин чамайг мартаж үл чадна
Өглөөний тэнгэрт жаргалтай юм шиг мишээж чадна
Өвөрт эгших нулимсийг чимээгүйхэн би залгиж чадна
Өөрт оногдсон зовлонг чимээгүйхэн би нууцалж чадна
Өөрийн чинь би харин мартаж үл чадна

zalbiral

- Санаанд ч үгүй явж байгаад би нэг хүнтэй танилцчихсан юм. Хачин шүү, хараад л би энэ хүнтэй суух юмсан гэсэн бодол надад төрсөн.
- Анхны дурлал чинь уу?
- Бүү мэд.
- Тэгээд
- Хааяа хааяа уулздаг байлаа. Уулзалдах ч юу байхав дээ, би л яаж ийж байгаад санамсаргүй дайралдсан болчихно доо.
- Царайлаг уу?
- Нэг их царайлаг нь ч юу байхав. Зүгээр надад л эр хүн гэж ийм л хүнийг хэлдэг байх аа гэж бодогддог юм гээд Бүжин дуугүй болж түүний яриаг их л шимтэн сонсож байгаа Саран хэмээх дөч эргэм насны бүсгүй рүү харж түр азнаснаа,
- Ингэсээр ингэсээр гайгүй сүрхий ч танилцлаа. Сэтгэлийнхээ мухарт байгаа юмыг ил гаргаж ярьж хөөрөөгүй ч хэн хэн нь бие биедээ аятай таатай байгаа гэдгээ битүүхэндээ мэдчихсэн байсан л даа. Ер нь хайр сэтгэлийн явдал чинь ярьж хөөрөөгүй хэрнээ харах харц, хөдлөх хөдөлгөөн, харилцах харьцаагаараа ч юм уу зөнгөөр мэдэрдэг шүү дээ. Сайхан байж гээд Бүжин санаа алдан тэр цаг үеэ сэтгэлдээ харж байх шиг болж дуугүй болов. Саран түүний яриаг таслахгүй гэж бодсон бололтой мөн дуугүй түр азнаснаа өөртөө ч юм шиг, Бүжинд ч юм шиг
- Чи жаргалтай байсан байх даа гэхэд нь Бүжин,
- Жаргалтай нь юу байхав, юутай ч сайхан л байж.
- Чиний байдлыг харахад жаргалтай л байсан юм шиг харагдаж байна.
- Магадгүй ээ, магадгүй. Хүн ер нь жаргалаа үнэлж чадах биш дээ.
- Тэгээд юу болсон бэ?
- Аа тийм. Тэгээд яахав сайхан л байлаа. Хааяа уулзаж учрахаас илүү юм бидэнд байгаагүй ээ. Бие биеийнхээ гар хуруунд ч олигтой хүрээгүй байх. Гэхдээ тэрэн шиг сайхан юм байдаггүй юм билээ. Бодоход хайр сэтгэлийн хамгийн сайхан үе нь хайртай дуртайгаа илчлэх үе юм шиг атлаа үгүй юм билээ. Хайр сэтгэлийн хамгийн сайхан үе бол бие биеэ хүсээд байгаа нь мэдрэгдээд байгаа хэрнээ бие биедээ юу ч хэлж ярихгүй байх үе юм билээ.
- Тийм ч байж мэднэ. Би бол үнэндээ мэдэхгүй. Яг л энэ одоогийн залуус шиг үнсэлцэж үнгэлдэж байгаад л суучихсан.
- Мэдэхийн ч хэрэггүй. Хүн хүний хувь тавилан өөр өөр юм чинь. Хайр сэтгэлийн туулах зам ч бас өөр өөр.
- Тийм байхаа. Гэхдээ надад сонин байна. Чи надад ний нуугүй яриа ч дээ. Тэгээд яасан бэ гээд Саран түүний өөдөөс ширтэв. Бүжин түүн рүү харж
- Нуугаад байх ч юу байхав дээ. Тэр тухай ярихад надад хэцүү байдаг юм. Гэхдээ яахав ээ гээд Бүжин түр азнаснаа,
- Тэгсэн чинь нэг өдөр манай ажил дээр нэг бүсгүй хүрээд ирлээ. Надаас нэг, хоёр дүү болов уу гэмээр нүдэнд дулаахан, хөдөөний байрын бор бүсгүй. Арав гаруй жилийн өмнө юм чинь, би тэгэхэд дөнгөж гуч хүрч байсан цаг шүү. Надтай уулзах гэж яваа гэнэ ээ.
- Эхнэр нь үү?
- Тийм ээ эхнэр нь. Уулзлаа. Би танаас нэг юм гуйх гэсэн юм гэж байна. Тэгэхээр нь би этгээдлээд “Та чинь хэн билээ. Би таныг танихгүй л юм шиг санагдаад байна. Аль эсвэл андуурч байна уу” гэлээ. Уг нь би хараад л гадарласан л даа. “Үгүй үгүй та андуураагүй. Та намайг танихгүй. Харин би бол таныг ганц хоёр л харсаан. Би Хишигтийн эхнэр нь байгаа юмаа. Та Хишигтийг танина биз дээ” гэж байна. Би ч “Танина аа” л гэлээ. Тэгсэн чинь тэр бүсгүй “Та намайг уучлаарай. Би… би… би Хишигтэд ухаангүй хайртай гээд нүдэндээ нулимс цийлэгнүүлэн Хишигтгүйгээр би амьдарч чадахгүй. Би түүний нөмөр нөөлгөнд явдаг юм. Би түүнгүйгээр амьд явж чадахгүй” гээд цаашаа юу ч ярьж чаддаггүй хүүхэд шиг л эхэр татан уйлаад байлаа.
Хүн чинь сэтгэлээсээ уйлна гэдэг аймшигтай. Яаж ч болдоггүй юм билээ. Дэмий л дөхөж суугаад “Битгий уйл” гэж жаал аргадлаа. Тайвширч байна аа. Тэгэхээр нь би “Чи санаа зоволтгүй. Бид хоёр зүгээр л танилууд. Бид хоёрын хооронд юу ч болоогүй” гэлээ. “Тийм ээ, би мэднэ. Гэвч таны харц, алхаа гишгээ тань өөр байгаа шүү дээ. Би түүнээс чинь айгаад байна. Тэгээд ч та намайг бодвол царай зүс, өмссөн зүүснээрээ хэний ч дор орохооргүй хүн юм. Гэр орноо өөд нь татах, хажуу ханиа халамжилж бөөцийлөхдөө надаас хавьгүй илүү л байна.
Гэтэл надад юу байгаа юм бэ, хайртайгаас цаашгүй. Хайраа ч би олигтойхон илэрхийлээд гаргачихаж чаддаггүй амьтан. Харин би ямар азаар түүнд хүү төрүүлж өгсөн юм. Бурхны аврал байх. Өөртэй нь жигтэйхэн адилхан…
Тэгээд би … тэгээд би танаас түүнтэй битгий уулзаач гэж гуйх гэсэн юм” гээд над руу хүүхдийнх шиг гэнэн цайлган, номхон бор нүдээр ширтэхэд нь би өөрийн эрхгүй харц дальдирч “Тэгье. Би одоо түүнтэй нэг ч уулзахгүй” гэлээ гэхэд нь Саран
- Яана аа, чи яаж тэгж хэлж чадав аа хэмээн өөрийн эрхгүй уулга алдав.

Бүжин түүний хэлснийг огт сонсоогүй мэт, - Тэгсэн тэр бүсгүй гэм хийсэн хүүхэд шиг доошоо тонгойн “За” гэж дуулдах төдий хэлээд нулимсаа арчин нүд нүүрээ арччихаад “Би таныг жаргалтай сайхан яваасай гэж дандаа залбирна аа” гэв. Давчуу хонгилд хоёр талаасаа мөргөлдчихөөд “Цаад хүнээсээ уучлаарай” гэдэг үг сонсож байгаа юм шиг надад санагдаж байсан ч толгой дохиж л суулаа. Тэгсэн чинь тэр бүсгүй миний өөдөөс гайхсан мэт дүрлийтэл ширтсэнээ “Нээрэн шүү. Би дандаа залбирна. Миний чаддаг юм тэр. Би хар нялхаасаа залбирсан болоод ч тэр үү залбирч би чаддаг юм.
Бурханд би чин үнэнээсээ итгэдэг. Хэзээ ч би гуйвж дайвж байгаагүй. Тийм болоод ч тэр үү, залбирсан бүхэн минь бүтдэг юм” гэхэд нь өөрийн эрхгүй “Тэгээрэй миний төлөө залбирч яваарай” гэлээ. Тэгэхэд харин миний хоолой зангирч байсан шүү. “Тэгнээ. Жаргал байх үе бүхэндээ миний жаргаж яваа тэр хүний ач гэж бодож, зовлон тохиолдох үе бүхэндээ энэнээс илүү зовох байсан юм. Харин ч тэр хүний ач буянаар бага зовж байна гэж бодож таны төлөө залбирна. Харин та миний төлөө залбирч яваа хүн байгаа гэж дандаа бодож яваарай” гээд баяртай ч гэж хэлэлгүй яваад өгсөн шүү. Яагаад баяртай гээгүй юм бол бүү мэд. Яагаад ч юм тэгж хэлээгүй нь надад нэг л аятайхан санагдсан шүү. Юутай ч тэр нь хүртэл чин сэтгэлийн илрэл гэж би боддог юм. Гартал нь яахав, нэг их бардам амьтан, юу ч болоогүй юм шиг хэнэг ч үгүй л сууж байлаа.
Гараад явчихсан хойно нь ганцаараа жаал уйллаа. Аав ээжээ алдчихсан ч юм шиг, хамаг байдгаа цөлмүүлчихсэн ч юм шиг нэг л хов хоосон.
Дахиад түүнтэй хэзээ ч уулзахгүй шүү дээ гэж бодохоос гол харлаад “Яах гэж би тийм ам өгөв өө” гэж ч өөрийгөө зэмлэж үзлээ. Юм юм л боллоо гээд Бүжин дуугүй болж чийгтсэн зовхитой нүдээ арчив.
- Тэнэг гэдэг нь. Яах гэж тийм ам өгсөн юм гэж Саран уулга алдав.
- Цаг гэдэг чинь дийлдэшгүй эд шүү дээ. Тухайн цаг л намайг өөрийн эрхгүй тийм үг хэлүүлсэн хэрэг гэж Бүжинг хэлэхэд Саран толгой дохиод,
- За, тийм ч байхаа даа. Үгүй тэгээд тэр бүсгүй та хоёрын уулзаад байгааг яаж мэдсэн юм бол,
- Мэдэлгүй яахав дээ. Хүн ер нь хүнээс юмыг нууж чаддаг гэж үү. Чин сэтгэлээсээ л ямар нэгэн юманд хандаж чадвал зөн совингоороо заавал мэднэ.
- Тэгээд ч дараа нь үнэхээр уулзаагүй юу?
- Уулзаагүй барааг нь хараад л зугтаачихдаг байлаа…
- Одоо тэр хоёр хэвээрээ юу
- Хэвээрээ хэвээрээ. Сайхан амьдардаг юм шиг байна лээ. Заримдаа тэр хоёрын инээж хөхөрч явааг нь хараад атаархах сэтгэл төрдөг л юм.
- Уг нь салгаад л суучих байсан юм. Тэгсэн бол одоо чи юу гэж ингэж явах юм.
- Үгүй шүү. Он удах тусмаа би суугаагүй нь болж гэж бодох болсон юм. Ялангуяа зовох үедээ… Тэгээд ч хэн нэгэн хүн миний төлөө залбирч явдаг гэж бодоход сэтгэл их өег байдаг юм.
- Бүү мэд дээ. Хүн хүний орноос залбирч явна гэдэг юу л бол. Тэгээд таньж мэдэхгүй хар элгийн хүний төлөө шүү. За залбирдаг юмаа гэхэд тэрхэн үедээ ганц нэг залбирсан болоод л мартчихна шүү дээ.
- Үгүй шүү, тийм сайхан хүний дэргэд байгаа хүн тийм юм заяа нь хийхгүй.
- Чи яаж мэдэж байгаа юм.
- Мэднэ ээ. Тэр бүсгүйн миний төлөө мөргөж залбирч явааг нь би зөнгөөрөө мэддэг юм. Сүүлдээ би хэдийд мөргөж залбирч байгаагий нь хүртэл андахгүй мэддэг болсон. Би сүүлдээ бүр залбирч эхлэхээр нь л мэддэг болсон.
- Хэрвээ үнэн бол ч сайхан л даа. Даанч…
- Хамгийн гол нь итгэх хэрэгтэй л дээ. Би ч гэсэн эхлээд итгэдэггүй байсан. Үнэхээр залбираад ирэхээр нь хар аяндаа залбирч байгааг нь мэдрээд ирдэг юмаа.
- Чи уулзалдахаараа залбирч барьж байгааг нь асуудаг уу?
- Хэнээс?
- Хэн байх вэ дээ, тэр хүүхний л нөхөр байхгүй юу.
- Яаж асуух юм. Огт уулзалдаагүй юм чинь. Юм их хяслантай шүү. Дайралдахгүй юмсан гэх тусам дайралдахыг яана гээ.
- Чи яасан.
- Түрүүлээд харчихвал зам буруулаад явчихна. Халз мөргөлдчихвөл танихгүй юм шиг зөрүү хараад л яваад өгнө. Гайхдаг л байсан байх. Одоо ч би танихгүй юм шиг өнгөрдөг.
- Уулзаж л орхихгүй, шударга гэдэг нь.
- Яаж уулзах юм, уулзахгүй гээд хэлчихсэн юм чинь.
- Балай юм, хэлэх ямар хамаатай юм бэ уулзаад сэтгэлээ онгойтол яриад авахгүй юу. Ямар барьж аваад суучих гэж байгаа биш. Тэгээд ч тэр болгоныг тэр хүүхэн яаж мэдэх юм. Мэдсэн ч яадаг юм, хүн тохиолдлоор л дайралдаа биз.
Ямар болзож товлоод уулзаж байгаа биш. Яадаг ч юм. Тохиолдлоор таарч болно шүү дээ.
- Болохгүй л дээ. Ам өчгөнд чинь тохиолдол байдаггүй.
- Юун сүртэй юм. Тэр хүүхэнд үнэнч хүн болж байгаа юм уу. Хамгаас хайртай хүний чинь чамаас булааж аваад суучихаад жаргаж байхад чи нэг үнэнч сайн хүн болох гэж явна гэдэг утгагүй хэрэг.
- Тэр хүүхэнд өгсөн ам өчгөндөө ч үнэнч байгаа юм биш л дээ.
- Тэгээд хэнд үнэнч байх гээд байгаа юм. Аль эсвэл нөхөрт нь үнэнч хүн гэдгтээ…
- Өөртөө. Хамгийн гол нь өөртөө үнэнч байж чадсан минь их олз.
- Тэглээ гээд чи юу хожсон юм бэ?
- Хожоогүй юм гэхэд алдаагүй. Хэн нэгэн хүн чиний төлөө залбирч явна гэдэг бага ч юм биш шүү.
- Мэдэхгүй юм. Чи ч учир нь олдохгүй хүний нэг юмаа. Насаараа нэг хүн хүлээгээд байгаа юм шиг хэнтэй ч суухгүй явах хэрнээ хайртай хүнтэйгээ уулзаж учрахаасаа зайлсхийгээд яваад байна гэдгийг чинь би л лав ойлгохгүй юм байна.
- Хэр ээ хэр. Чиний ойлгохгүй байгаа чинь түмэн зөв. Хэн нэгэн хүнийг насаараа хайрлана гэдэг ямар хэцүү, ямар сайхан болохыг тэгж хайрладаггүй хүн мэдэхгүй дээ. Миний хувьд бол би хайртай хүнтэйгээ ханилж суугаагүйгээ их аз гэж боддог шүү.
- Яагаад. Суусан бол тэр хайртай хүнийхээ хайр халамжийг бүр ч илүү амсах байсан юм биш үү.
- Үгүй л дээ. Хайртай хүнтэйгээ өдөр бүхэн хамт байж чадах хүн би биш шиг байгаа юм. Би хүнд өдөр бүхэн хайртай байж яагаад ч чадахгүй. Миний чадал тийм юм.
- Тэгээд, тэр хүүхэн мөн үү?
- Мөн байх шүү. Тэр надаас илүү хүчтэй тэнхээтэй бүсгүй. Би бол тэрэн шиг үнэн сүсэглэж чадахгүй л дээ. Би бол жижигхэн амтай. Тэгээд ч хайртай хүнтэйгээ өнө удаан амьдарч чадна гэдэг тэнхээтэй л хүний явдал.
- Одоо хүртэл залбирч явна гэж чи бодож байна уу?
- Залбираад байдаг юм. Тийм ч учраас би нэг юм хийдэг юм.
- Юу хийдэг болсон гэж. Хараал уу?
- Яалаа гэж юу боллоо гэж хараах юм. Хариу залбирал. Би түүний төлөө залбирдаг болсон.
- Тэр бүсгүйн төлөө юу?
- Тийм ээ. Түүнийг би аз жаргалтай, сайн сайхан яваасай гэж залбирдаг болсон.
- Арай ч дээ. Дэндэж байгаа юм биш үү.
- Хүнд хариу барих хэрэгтэй биз дээ.
- Үлгэр шиг юм ярих юм. Ингэхэд чи минь ер нь жаргалтай хүн үү, зовлонтой хүн үү?
- Харин?! Сайн хар л даа. Хүн чинь харах царайнаасаа андашгүй шүү дээ.
- Юутай ч гаднаас чинь хараад хэн ч чамайг зовж яваа хүн байна гэж хэлэхээргүй харагдаж байна.
- За харж байна уу? Сэтгэл санаа ямар байна гадаад төрх тийм. Сүүлийн үед миний гадаад төрх их өөр болсон. Би тэрийгээ мэдэж байна. Хэн нэгэн хүнийг сайн сайхан яваасай гэж залбирахаар сэтгэл санаа их сайхан болдог юм билээ.
- Ёстой ухаан санаанд багтахгүй байна. Хайртай хүнийг чинь аваад суучихсан хүн шүү дээ.
- Үгүй шүү дээ. Надтай танилцахаасаа өмнө тэр бүсгүйтэй суучихсан байсан юм гэж би чамд хэлсэн шүү дээ. Харин ч би булаах гэсэн байж магадгүй.
- Гэлээ ч гэсэн хүн чинь өөрийн аз жаргалын төлөө тэмцэх хэрэгтэй биз дээ.
- Аз жаргал тэмцлээр олдохгүй л дээ.
- Тэгээд юугаар олдоно гэж. Зүгээр байж байхад чинь өөрөө хүрээд ирэх үү?
- Тийм, тийм учраас л олдсон аз жаргалаа бусдад алдаж болохгүй гэж боддог юм.
Олдохдоо гаднаас олдохгүй л дээ. Аз жаргалыг өөр дотроосоо олох хэрэгтэй юм билээ.
- Тэгээд чи аз жаргалаа олоо юу?
- Ололгүй яахав.
- Хн! Нөхөр ханьгүй, үр хүүхэдгүй болж байна гэж үү. Чи тэгээд аз жаргалтай байна гэж үү дээ?
- Аз жаргалтай шүү. Боломжооны аз жаргалтай гээд Бүжинг инээмсэглэхэд Саран түүнийг анх удаа харж байгаа юм шиг нүд дүрлийлгэн харав.

Түүнийг инээмсэглэхэд нь царай зүс нь ер бусын гоо үзэсгэлэнтэй болж байгааг нь олж харсан Саран ямар ч оо энгэсэг нүүр, нүдэндээ хүргээгүй болохыг сая л анзаарчээ.


zvger l unshaad vz

Хаврын нэгэн өдөр Гэрлээ охин нэг л уйтгартай сандал сууж байхад хажууд нь нэгэн хөвгүүн ирж суугаад Чи энд юу хийж байгаа юм бэ? гэж Гэрлээгээс инээмсэглэн асуухад. Хариуд нь охин их л уйтгартай нүдээр зүгээр л гэж хариулав. Тэгтэл Тамираа: – Ингэж уйтгарлаад юу хийх вэ? Хоёулаа танилцая намайг Тамираа гэдэг харин чамайг хэн гэдэг вэ? гэхэд. Намайг Гэрлээ гэдэг гэж охин хариулав. Тамираа МИУС-ын… 3-р курсын оюутан харин Гэрлээ АУИДС-ын 2-р курсын оюутан. Тамираа Гэрлээ 2 танилцаад элдвийг ярилцан суув. Тамираа Гэрлээгээс гэр нь хаана байдгыг асуухад. Манайх 13-т байдаг харин танайх гэхэд Тамираа манайх ч бас 13-т гэж хариулав. Нэг л мэдэхэд цаг хэдийн орой болжээ. Гэрлээ: -Би ингээд харилаа гэхэд Тамираа: -Би чамайг хүргээд өгье гээд Гэрлээг байрных нь урд хүргэж өгөв. Гэрлээ: -Би ингээд орлоо чи болгоомжтой яваарай өнөөдөр хань болсонд баярлалаа гэж инээмсэглэн хэлээд орох гэхэд Тамираа: -Уучлаарай дургүйцэхгүй бол надад утсаа өгөөч хааяа мэссэж бичиж байж болно биздээ гээд Гэрлээгийн утсыг авав. Гэрлээг гэртээ орж ирээд төд удалгүй утсанд нь мэссэж ирэв. Хэхэ чи бид хоёрчин нэг байр юм байна ш дээ манайх энд саяхан нүүж ирсэн юм гэсэн байв. Гэрлээ Тамираа 2 тэр өдрөөс хойш ойр ойрхон уулзаж өглөө бүр хамт хичээлдээ явдаг болжээ.Түүнээс хойш 9 сар өнгөрч Гэрлээ Тамираа 2 бие биендээ маш их хайртай болж үргэлж л хамт байх болжээ. Нэгэн өдөр Гэрлээг сургуулийх нь гадаа Тамирааг хүлээж байхад нэгэн залуу ирээд Гэрлээгээс утсаа өгөхийг асуугаад хоргоогоод явуулахгүй байв. Гэрлээ: -Уучлаарай би найз залуутай гээд тэр залуугаас холдох гэсэн боловч нөгөө залуу Гэрлээгээс салахгүй байв. Түүнийг Тамираа хараад гүйн ирж : -Хөөе залуу чи яах гээд хүний найз охиноор оролдоод байгаан гээд ширүүхэн хэлээд Гэрлээг авч нөгөө залуугаас холдов. Тэр залуу Тамираагын дээд курсын оюутан бөгөөд бүтэхгүй нэгэн. Тэр өдрөөс хойш хэд хоногын дараа Тамираа хичээлээ тараад явж байтал өнөөх залуу найзуудтайгаа ирээд: -Энэ чинь нөгөө миний та нарт ярьж байсан хэгжүүн залуу ш дээ. Энэ мууг алаад өгье гээд Тамирааг нийлж зоджээ. Тэр явдалыг Гэрлээгийн ангийх нь охин хараад цагдаад мэдэгдэв. Тамираа түргэний машинаар эмнэлэгт хүргэгдэн очив. Тамираа Гэрлээ 2 хичээлээ тараад уулзхаар болзсон байв. Тамираа болзсон цагтаа ирэлгүй 2 цаг өнгөрөв,өмнө нь хэзээ ч цагаасаа хоцорц байгаагүй бөгөөд Гэрлээ гайхан Тамираа руу залгасан боловч утсаа авсангүй. Удалгүй Гэрлээгийнд ангийх нь охин ирээд:. -Гэрлээ танай Тамираа одоо эмнэлэгт сэхээн амьдруулахад байгаа хурдан явъя гэв. Гэрлээ: -Юугнээ чи юу яриад байгаан хэмээн уйлан эмнэлэг рүү гүйжээ. Ангийх нь охин Гэрлээ 2 эмнэлэг дээр сэхээн амьдруулах тасгын үүдэнд эмч нарыг хүлээв. Удалгүй нэгэн эмч гарч ирээд:. -Энд Тамираагын ар гэрийнхэн нь байна уу? гэхэд Гэрлээ: -Би найз охин нь байна хэмээн хариулав. Эмч: -За чи тусалж чадах болов уу даа. Тамираа маш их цус алдсан түүнд донор хэрэгтэй их ховор төрлийн цустай юм байна. Энэ төрлийн цус олдоц нь маш бага аврагдах боломж маш байга байна гэв. Гэрлээ: -Эмчээ Тамираа минь аврагдах ёстой ш дээ аав ээж нь энд байхгүй байгаа ирэхэд нь ганц хүү нь байхгүй байвал яах юм бэ?гэж уйлан. Миний цусны бүлэг таарна би цусаа өгье гэв. Эмч: -Гэрлээ чи бие муутай цусаа өгвөл чи тэсэхгүй ш дээ гэхэд. Гэрлээ: – Би угын насгүй болсон хүн Тамираад минь хийх зүйл их байгаа надаас илүү их насална ш дээ гэж хэлэхэд эмч ойлгон цусаа өгөхийг зөвшөөрөн Гэрлээ цусаа өгөв. Удалгүй Тамираагын бие тэнхэрээд 1 сар хэвтээд эмнэлэгээс гарсан боловч өдөр болгон түүн дээр ирдэг байсан хайр нь эмнэлэгээс гарсанаас хойш нэг ч удаа түүн дээр ирсэнгүй. Удалгүй Гэрлээгийн найз Тамираа дээр ирээд: -Гэрлээ чамд энэ захиаг өгчихөөрэй гэсэн юм гээд ихэд уйлав. Захиаг дэлгэн уншвал Сайн байна уу? Хайрт минь чамайгаа энэ захиаг уншиж байгаа гэдэгт итгэлтэй байна. Эмнэлэгээс гарахад чинь очоогүйд хайрыгаа уучлаарай. Хайр нь чамдаа хайртай. Чамдаа нэг зүйл хэлэх гэсэн юм аа. Миний хайраа намайгаа уучлаарай чамд энэ тухай эртхэн хэлье гэсэн боловч боломж гараагүй юм. Би багын л бие муутай хүүхэд байсан юмаа. Чамтай анх таардаг тэр өдөр эмчид үзүүлээд жил зургаан сар амьдрах настай гэдгийг сонсоод яахаа мэдэхгүй сууж байсан юм.Тэр үед нүдэнд дулаахан нэгэн хөвгүүн хажууд минь ирж суухад миний амьдралыг гэрэл гэгээтэй болгох нэгэн гэдгийг төсөөлөөчгүй байлаа.Чамтай учирсан нь миний хувьд бурханаас авсан хамгийн том бэлэг юм шүү. Чамтай байхдаа би цоо эрүүл хүн шиг эрч хүчээр дүүрэн байдаг миний үлдсэн богинохон амьдралыг утга учиртай болгож өгсөн чамдаа баярлалаа. Намайг байхгүй гээд битгий гуниглаарай хайр нь чамайгаа дээрээс дандаа харж байна за. Миний хайр сайхан хайртай учираад аз жаргалтай амьдраарай. Би Чамд Хайртай. Миний үүрдийн гэрэл гэгээ Тамираад- Чиний Гэрлээгээс гэсэн байв. Хайр гэдэг хүнээс агуу их тэвчээр, сэтгэлийн тэнхээг шаарддаг дурласан хүн юуг ч хийхээс буцдаггүй хамгийн зоригтой, тэвчээртэй нэгэн болж хувирдаг. Хамгийн өршөөнгүй бөгөөд хамгийн хэрцгий зүйл бол хайр юм

Bi uilah durgvi



bi uilah durgvi ee

busdiin hajuud uilah durgvi ee

bi uilah durgvi ee

busdad bas uilaj bvhnee yarih durgvi ee



odoo gehdee uilhad gemgvi ee
ontsloj chinii hajuud uilahad buruugvi ee

ondoo hvn oilgohgvi bolhoor yaah be

oir baigagaar n chinii hajuud uilya tegeh vv



buruu sanaagvi bas orowdvvleh geegvi shv

buhimdaad heli geheer oilgoh hvn alga chi l baina

bitgii nadiig yalarhaad baina gej bodooroi

bi zvgeer l setgelee ongoitol uilmaar baina.



ahij hajuud chin nulimsaa haruulhgvi bolhoor

argdaad namaig vnseed ogooroi

amidralaa nulimsand dewteehgvi tuld

amrag min oilgooroi gantshan udaa tewrvvleed uilchya tegeh vv



ugn bi chinii hajuud uilahgv l gesen yum

ursah toolond n zalgisaar baigaad zad tawilaa

uuchlaarai hani min hajuud chin

uchirlaj baigaad svvliin udaa uillaa shv.



2012:12:19

yu gej ehelhee sain medegvi bna en udur neg l sonin baina yagaad ch yum setgel dotor mini neg l haranhui bvvdger baina neg l hvniig mash iheer sanaj baina changaas changa tewerhiig hvs ch baina yagad ch yum oiriin ved ter hvn tolgoinoos mini salahaa bailaaa mash iheer sanaj baina ene yuniih yum bol dassan setgel vv ? ali eswel hairtaigiih vv? gadaa hviten tsas hayalj baina miniii setgel zvrh yag gadaahtai adilhan tsasaar shuurch aadar boroo orj baih shig baina bi gedeg hvn udahgvi alsiin hol holoos hol yawchij ch magadgvi medehgvi oiriin ved baingiin l ingej bodoh bollooo tohioldoh zvilee ertnees medereed baigan bolow uu? herwee bi ingeed yawchihwal ter mini yaah bol bayarlaj dogdloh bolw uu ? bachuurch uilah bolow uu? herwee burhan gej jinhneese baidag bol namaig ervvl enh bailgaj ushuu jaahan bvvr udaanaar amidaruulj uguurei bi tanias guij baina bi hairtai hvnee hezeech harahargvi tiim gazarluu yawmaargvi baina. minii hairalsan hvniig nadtai hamt bailgadaggvi yumaa gehed yadaj holoos ch boltugai harj yawah bolomj olgooch bi tanias guij baina

Goy yumaa magadgvi yag miniih shig :(((



Найз залуугаа өөрөөсөө ч илүүгээр хайрладаг нэгэн бүсгүй байв.Тэр хоёр хамтран амьдардаг байсан бөгөөд энэ хорвоод тэднээс илүү жаргалтай...хос гэж үгүй байлаа. Нэгэн өдөр хос 2 маань удаан уулзаагүй багынхаа найзтай уулзаж хөгжилтэй зүйлс ярилцан өдрийг и
х л зугаатай өнгөрүүлж гэнэ. Багын найз нь үнэхээр ухаалаг, сайхан с
этгэлтэй, нүдэнд дулаахан эр байв. Үнэнийг хэлэхэд э
нэ эр найзынхаа бүсгүйд эртнээс сэтгэлтэй байжээ. Бүсгүй ч энэ нүдэнд дулаахан залуу өөрт нь сайн гэдгийг мэднэ. Гэсэн ч бүсгүйн нүдэнд өөрийнх нь хамгаас хайртай найз залуу нь л эр хүний ёсоор харагдана.

Цаг хугацаа хөвөрсөөр. Хоёр жилийн дараа гэхэд бүсгүй их л гунигтай, баяр баясалгүй болсон байна. Учир нь түүний хамгаас хайртай найз залуу нь өдөр ирэх тусам танигдахын аргагүй өөрчлөгдөж их л уур уцаартай юм л бол хашгирч загнаж хэрүүл өддөг болжээ. Бүр нэг өдөр архи ууж ирээд агсам тавих шахуу юм болж бүсгүйн тэвчээр алдран утсаа шүүрэн гэрээсээ гарч. Гараад зөндөө уйлсан хэдий ч сэтгэл нь онгойх янз алга. Тэгээд ядаж байхад учирлаад ярих найз ч байсангүй. Утсан дээрх жагсаалтаа хартал нөгөө нүдэнд дулаахан залуугийн дугаар байна. Яагаад энэ хүний дугаар утсан дээр нь байсныг ойлгоогүй ч нэг их удаан бодолгүй түүнрүү залгалаа. Үүнээс хойш бүсгүй багын найзтайгаа байнга уулзаж ярилцдаг болов.

-"Тэр яагаад ийм зан гаргаад байгаа юм бол? "

-"Мэдэхгүй ээ"

-"Өөр хүнтэй болсон юм болов уу?"

-"Бүү мэд"

-"Чи түүнээс яагаад ингээд байгааг нь асуугаад өгөөчдээ" Иймэрхүү маягаар өрнөдөг байсан тэдний яриа сүүлдээ илүү дотносч бие биесийнхээ сонирхол үзэл бодлыг хэлэлцдэг болов.

Найз залуугийнх нь хэдэрлэх улам ихэссээр бүсгүйн нүдэнд дулаахан залуу руу гүйж очих олширсоор. Эцэстээ тэрний сэтгэл бүр мөсөн хөрж найз залуугаасаа салжээ. Тэгээд төд удалгүй нүдэнд дулаахан залуутай болздог болж, бас хайртай ч болж. Нүдэнд дулаахан залуу ба бүсгүй хоёрын хайр улам бадамлан асч тэд хүүхэдтэй болжээ.

Энэ 2ын аз жаргалтай байх энэ мөчид бүсгүйн хуучин найз залуу юу хийж байгааг сонирхуулъя.

Тэр хуучин найз охиндоо зориулж захиа бичиж байна. Гэхдээ энэ захиаг түүнд өгөхийг хүсэхгүй байгаа болохоор онгоц болгож нугалаад голд хөвүүлжээ. Залуу захиандаа ингэж бичсэн байлаа.

"Миний амьдралын ганц утга учир цорын ганц хайр минь. Би чамдаа чин зүрхнийхээ угаас хайртай байсан юм шүү. Би чамайг хязгааргүй их хайрладаг шиг чи намайг хайрладаг байсныг би мэднэ. Тиймээс хонгор минь би нэг тэнэг зүйл сэдсэн юм. Хонгор минь би эдгэршгүй өвчтэй болсноо чамаас нуусан. Энэ хорт хавдар намайг өдрөөс өдөрт идэж байна. Чамдаа мэдэгдэхийг хүсээгүй учир чиний хажууд хүчлэн инээж, чамайг байхгүйд өвдсөндөө чичигнэдэг байлаа. Чи санаж байна уу хоёулаа миний багын найзтай нэг уулзаж байсныг. Миний тэр найз чамд үнэхээр хайртай байсныг би мэднэ. Тэгээд түүнийг олж чамайг дагуулан тэрэн дээр очсон. Яг тэр үед би найдлагагүй болсон гэдгээ сонсоод удаагүй байсан юм. Чамайг түүнд татагдаж тэр найзыг минь хайрлаасай гэж би их хүссэндээ. Гэхдээ чи минь надад л дэндүү хайртай болохоор найзыг минь тоож ч харахгүй байгааг би анзаарсан. Үүнээс хойш би бага багаар зангаа хувиргаж эхэлсэн. Чамд уурлаж хэрүүл өдөж амьхандаа чамайг өөрөөсөө холдуулах гэж чармайж байв. Бас чиний утсанд нөгөө найзынхаа дугаарыг нууцаар хадгалж үлдээсэн. Нэг өдөр архи энгэртээ цацаад согтуу хүний дүр эсгэж очиж байснаа санаж байна. Худлаа агсам тавьж, худлаа жүжиглэж. Чамайг утсаа шүүрч аваад өнчин нулимстай гарсан хойно чинь миний зүрх зүсэгдэх шиг болж хэдий эр хүн ч гэлээ хүүхэд шиг уйлж байсансан. Чамайг түүнд дасахын хэрээр би гутарч бас баярлаж билээ. Хайрт минь чи надаас "Чи яагаад ийм тэнэг зүйл хийсэн юм бэ?" гэж асуувал "Би чамд хайртай учраас чи надад хайртай учраас" гэж би хариулна.

Хэрвээ....Хэрвээ би чамд үнэнийг хэлсэн бол, хэрвээ эцсээ хүртэл чи намайг хайрласан бол, хэрвээ намайг үхэхэд дэргэд минь чи байх байсан бол намайг бурхны оронд залрах тэр мөчид чиний амьдрах хүсэл алдрах байсан. Чиний аз жаргал, хүсэл тэмүүллийг өөртэйгөө хамт булшилж үнэндээ зүрхэлсэнгүй. Миний араас явж чадахаар тийм их зоригоор чи намайг хайрладаг болохоор тийм эмгэнэлт замыг сонгохвий гэж би их айсан. Тиймдээ ч чиний намайг хайрлах тэр их хайрыг үгүй хийх тэнэг шийдвэр гаргасан юм. Намайг уучлаарай хайрт минь, үхэн үхэтлээ чамдаа үнэнч хайртай байсан шүү би чинь. Тэнгэрийн орноос чамайгаа аз жаргалтай инээхийг харах надад сайхан байх болноо."

Залуу захиагаа дуусгаад цурхиран уйлав.

Болдогсон бол чамайгаа урт удаан хайрлахсан
Болдогсон бол жаахан илүү амьдрахсан
Болдогсон бол хайртыгаа эцсийн удаа харахсан
Болдогсон бол чамайг тэврээд үхэхсэн

hej

blogg mini sain baina uu ?
unuudur 2 dahi udur 2012:12:18 nii udur
yag yu bichihee sain medehgvil bna hehe yadaj baihad uchigdur shunu buyu 2012.12:17 nii shunu pcnd honood vnen noirmog amitan eniig bichij suuna hehe shine 7 honogiin ehnii udur pcnd honood amidral mini neg l bishee hehe
uul ni minii amidrald dutagdaj gachigdaad bhar zvil baihgvilde bolj bvteeh talas ni oroldool boljil baina
gehdee minii amidrald gantshan yum dutuu yum shigee setgel negel hooson orgiod hetsvv bna 1 hvniig udur shunugvi bodoh yum terniige bodohgvi baiy gej hicheehel yum daan ch chadahgvi yum yadaj udur ni pc toglood bodohgvi tsag hugatsaa hurdan ungurchih yum daanch shunu hvrtel zvvdend mini orj ireed baih yum yamar hetsvv yum be
uchigdur shunu harin neg ch bodolgvi negch zvvdlelgvi honoloo hehe yagad gewel pcnd honood untaagvi bolohoor teriige zvvdeleh much baisangvi nadad uulna zvvdendee tvvnteigee uulzah goy l bna ldaa daan ch bodit amidral deer bielehgvi bolohoor jaahan tiimerhvv bna :( gehde bi odoonoos ehleed tsoglog bhaar shiidseen hehe tiime bi chadna chadah bolno gehdeel.... :(:(:(

azgvi amitan

Az jargaliin ariuhan tsetsegig
Atgaad aldaj baidag az baina daa chi
Amidrald chini gantshan oldoh ariun nandin hairiig
Amsaj ch chadalgvi alddag azgvi baina daa chi
Ariun nandin bvhnee chamd l gej zoriulsan
Aawin ter jaahan ohiniig
Gomdoogod l yawuulj baidag aiddaa chi azgvi amitan yumdaa
Ahiad chamd tiim much irehgvi shvv
Aldaa bvhnee uhaarch baiwal
Amjij tvvneese uuchlalt hvsen guigaarai
Adag svvld ni haramsah bol shvv azgvi amitan mini!!!!

aij baina

gantsaardal dund gantsaara alhahaas bi aij baina
gantsaarahnaa ene horwoogos yawna gehees bi aij baina
gantshan chamaiga aldana gehees bi aij baina
gasalj udur bolgon chamaig sanahaas bi aij baina
gantshan chamtaigaa ungurvvlsen az jargalaa martana gehees aij baina
haij baigaad olson gants amidralasa hagatsana gehees aij baina
hairtai geed baihad hayad yawsan chamaasaa bish
hagatsal amsuulsan ene hairaas bi aij baina

Gantsaardal

Hairand chni haygdaad gantsaardal namaig nomrobvv…?

Hartsand chni uyraad haranhuid bi durlabu…?

Nam gvm chimeegvid bi chamaas ilvv dasbuu..?

Chinii hairaas ilvv gantsaardal namaig hairalbuu…?

Gantsaardald bi hairtai

Haranhuid hailah bvrch durtai

Ooriigoo medreh toli mni hogjim ym boluu…?

Ongot orchlond gantsaaraa amidrahiig hvssen ym boluu…?

Shoniin haranhui namaig chamaas ilvv huchbuu…?

Gantsaardliin dund bi gav gantsaaraa uragsh alhabuu…?

Gantsaardald bi hairtai

Haranhuid hailah bvrch durtai


shuleg

Namriin shubuud chamaig mn abaad ybchihbii gehees aidag
Nabchisaa guwuh modod chamd mn duralchihwii gehees aidag
Chamd ugsun hair mn dundarchihwii gehees aidag
Nart yrtuntsud chamaasaa hagatsahwii gehees aidag
 
 

shuleg

Ariun vnench durlaliig hairiin burhan ibeej
Az jargaliig nadad chamtai mn hamt belgelwel
Tsetsges bvhnii toogoor sain vil buteej
Chiniihee tuluu bvhnee zoriulah bolno

medeh yum algooo

bvgdere sain baitsgaanu
Unuudur gadaa mash goy baina hehe neeh hviten bish tegsen murtuluu tsas haylaal vneherin saihan bna hehe
daan ch minii amidral esergeere vrgeljiin shirvvn boroo oroostoi ayanga tsahilgaantai boroogor tasrahgvi yum hehe ene bvhen udaan vrgeljlehgvi bhaa gedegt naidaj bna xd
ene amidral hair durlal deer togtdog gesen shal hudalaa zvil yum shigee yag vnendee hair durlal amidral chini itgeltslel deer togtdog yum shigee minii bodloor hehe
ene hvv bloggiig bi uduriin temdeglel shigee ashiglahar shiidsen ene hvv bloggt l tseejin deer mini tulchihaad garahgvi baigaa bvh zvilee yarij ene hvv bloggtoigoo hariltsaj naizalhaar shiidsen hehe

yaah yostoig mini heled uguuch ?

sain baina uu ?
bi gedeg hvn neg l sonin bna gantsardaad ch bgaa yum shig vgvi ch yum shig
bas l hairtai hvneesee salchihsan hairtai hvneesee salahaaraal end ingej yum bichih yumdaa
hairttaigaa baisan bolohoor iishee oroh zawgvi hairttaigaal bdag blaa daan ch ter mini yawchihsan bolohoor odoo ene hvv bloggtoil naizalhaas hehe
vneheer hetsvv bdag yum bna aa hairtai hvn chini hajuud chini bish bolohoor vneher hetsvv bdag yum bna
uulna bi terniige gomdoohgvi uuruusu holduulahgvi bhiig mash ih hichesen daan ch bvh yum hvsseneer mni bolsongvi
ter mini namaig uur hvntei bolson gej bodoj bgaa baih gehdee minii huwid tiim bishee ter mini vrgelj mnii setgel zvrhend baih bolno
1 muu t1 y.... s bolj minii amidral ingej svireh gej pizda orhiod yawsan hairiiga bish az jargaliig mini nadaas salgasan ter muu pizdag bi hamgiin iheer vzen yadaj baina mash iheer
bi terendee mash iheer gomdoj baina mash iheer yagad nadad bish ter uur hvmvvsin vgend itgej bgaan be!
zaza odoo amidrald uudrug baina hicheene jaahan tsoglog bna aa !
gej hicheehel yum daan ch chadahgvi yum
bi utge uchirgvi yum bichij bgaa bhalda gehdee setgelee ongoitoil yarih hvn bhgvi bolohoor end l ingej bichij setgelee ongoilgohoos uulna 1 hvntei setgelee ongoitol yarij tseejin deer mini gatschihaad garahgvi bgaa ter zvilee gargahiig hvseed 1 naiztaiga yarisan gehde neeh ih yum yariagvil gehdee adag svvld ni setgelee ongoitol yariltsah gesen bish gem nvgel hiitsen yum shig buruutai negen bolj huwirdagiin bna lee teged l yamar negen hvntei bish end l ingej bichij bhas setgel dotroo hadgalaad l bhiin orond yadaj end igeed setgelee ongoitol bichchiheer arai gaigvi ch boloh shig :(((( za daraa  vrgeljlvvlj bichnee
 

sanaj baina.. :(

Nud mini chamaig xaisaar

Zurx mini chamaig uguilseer

           bi chamaig sanaj bna

Chix mini chamaig sonsoxiig

Gar mini chamaig xutluxiig

            bi chamaig sanaj bna

Xatsar mini chamd iluulexiig

Xoer gart chini bi tewruulexiig

            bi chamaig sanaj bna

Uruul mini chamd unsuulexiig

Unchin zurx mini chamd xairluulaxiig

                     bi chamaig sanaj bna

Xeldeg ter ugend chini uyraxiig

Xedxen xorom tsug baixiig

                    bi chamaig sanaj bna

Xairtai geed xutlultsun alxaxiig

Xuiten boroond norood guixiig

      bi chamaig sanaj bna

Amisgaliin toog chini medrexiig

Amidraliin xarguigaar xamt zugaalaxiig

                bi chamaig sanaj bna

 

Za sain baitsgaanuu

Ene uduriin mend hvrgie ene hvv bloggig mini unshij baigaa tsaashdaa unshih gej baigaa hvn bolgond.. Unuudriin huwid minii bie bvh yumiig arai uudurguur hardag bollo yagaad ch ch yum ugluu bosool neg l uudrug ugtlaa. Setgel dotor mini baisan tomoos tom hetsvv dursamjuudas mini jaahan ch gesen bagas ch baih shig yum boluudaa tegehdee jaahan hetsvvl baina gehdee zvgeeree ene bvhen duusahad jaahan tsag hugatsaa shaardagdah yum shig bna ene bvhniig dawan tuulj chadnaa gesen itgeltei baigaa hehe Bi gedeg hvn enehvv bloggig uurinhuu uduriin temdeglel shig hutulhuur shiidlee hehe ene bloggnoos uur naizlah hvn baihgvi bolohoor bloggtoigool naizalhaas urd ni heterhii ih az jargaltai baisan bolohoor ene bloggig toodoggvi baij hehe hvn gantsaardsan vydee l oilgodiin bna bi ugan ingej gantsaardah hvn bish l dee daan ch hetsvv vyd mini hajuud mini baidag naizuud mini holiin hol heden 1000 kl in tsaana baigaa bolohoor ene bloggnoos uur hani bolchih hvn algadaa hehe uruwdultei baigaa biz... Hurdhan shig 7 sar boloosoi tegwwl hvsen hvleej baigaa anduud mini irchihne tegeel bi chini gantsaardahaa bolij tsag hugataag and naiz nartaigaa zugaatai ungurvvlnedee gej bodoj baina gehdee naizuud mini irlee geed bi ene bloggig haychihgvi ee vrgelj l ene bloggtoigoo hamtdaa baina Yag odoogoor bol minii bie tamhi gittar 2 toil naizalj tsagiig ungurvvlj suuna hicheelee taraal harij eej aawdaa hooliin hiij uguul baijiin Ingej tsagiig yum hiij ungurvvlehgvi bol 1 hvniig baingiin sanaj bodoj odoo yu hiij baigaa bol zvgeer boluu gej bodon huuchnii dursamjuudaa ergvvlen bodoj uuriiguu l zowooj baisnaas shal uur yum hiij baisan ni deer bolohoor vrgelj l hudulj gittar togolj surah gel hicheej baina udahgvi gittar lag togoldog bolnoo hehe udahgvi ta nartaa gittar togolj duu duulj baigaa bichlegee hvrgenee Hair gedeg vneheer hetsvv zvil yumaa hair gedeg zvil irehdee az jargaltai irdeg murtuluu yawahdaa tamd unagachaad yawdag yum bna ene bvhnees garah gej vneheer zowdog yum baina Herwee burhan baidag bol namaig yagaad ingej zowooj baigaan be helehsen ZAZA ODOO UUDRUG BAINAA.. CHI CHADNA TIIMEE BI CHADNA HUUCHNII DURSAMJUUDAA MARTAJ TER HVNIIG BAS MARTAJ BVH YUMIIG UURUUR SHINEER AMIDRALAA SHINEER EHELNEE...-.

vrgeljlel...

Hej: hehe ajildaa yawah shaardlaggvi bolchloo xd minii bie odoogoor negen pc nii gazar irtsen suuj bna. hehe bi gedeg hvn eregtei yum baij archaagvi yumaa uul ni her bargiin yuman deer nulimas gargadaggvi hernee xairtai hvniigee bodoj sanahaaraa l nulimas asgaruulad baih yum. Ene zari, hvmvvs bas muuhai yumaa ix ataarhuul, hvmvvs ch gejdee bi uuruu vneheer teneg yum bid 2 iin vyerheld ataarhsan hvmvvsiin vgend itgeed xairiiga bolj bvtehgvi vgeer helj doromjilj vneheer ix gomdooson. uuriin nvdeer haraagvim baij yaah gej ter hvmvvsiin vgend itgewee bvh yum ungursnii daraa l tolgoigoo shaaj suuna daa :( hehe minii amidraliin hamgiin az jargaltai much gewel ter ohintoi baisan tsag hugatsaa mini bsan bi terentei baihdaa hezee ch uidaggvi baisan hairiiga uurluulj togloom hiine xexe bodood baihad vneheerin uiddaggvi baisiin bna aa ter hvntei baihdaa hicheelee taraal terenteigee uulzna uulzaad hih yum baihgvi demii yawj baigaal gert ni hvrgej ugnu haayaa tegeed butsah zamdaa bussandaa untaad hetreed yawchihna tegel hair luga msj bichij erhelne hair ni untaad heterchlee geel ter vyvvd maani ix jargaltai baijdee.' bodood baihad bi bas hairiiga ih harddag baisan yum shigee hehe zvgeer 1 msj bichsen naiztai ni hvrtel hardaj gomdooj bsan hmm... uul ni hardahgvi shvv gej hicheesen ch tsaanaasaal hardaad haramlaad tegdeg bsiin hehe yagaad tegdeg baisiin bi uuruu ch medeh ym algoo. udur bolgon 1 vildelee hiigeed baihaar xairt mini ene bvhnees zalhaj bgaa boluu gej bodood uur shini sonin sodon uur olon hvmvvstei hamtdaa tsagig ungurvleed tsagiig zugatai ungurvvlwel minii hair uidahgvi baih gej zunduu hicheesen daan ch hvsseneer mini bolsongvi harin esergeeree bolchloo :( , minii bie hicheel naiz ohin ger hediin hoorond l baisan bol odoo esergeeree hicheel pc ger boljdee. hicheelee taraad gertee harihaar hiih yum baihgvi ter hvniig bodon shanalj uuriguu zowoohoos uur ajilgvi bolohoor pcnd l hamag tsagaa ungurvvlj bna doo oroi 10 tsag gertee orool untaj ch chadahgvi shuniin 2 3 tsag hvrtel yum bodoj hewtseer 4 honoj bna hehe uulna 3 gej untaad ugluu 7 gej sereher yadarmaar l yum gehdee bi yadarkww iin xd svvldee bvr ene xair gedeg zvilees bolj medrel muutai boloh yum shig bna oo.. boldog bol tsag hugatsaag 7 hon honog hoishluulah yumsan tegwwl udiid uridniih shigee az jargaltai vrgelj ineemseglej yawahgvi yu bi ta nart ix zowlon toochij baina daa namaig uuchlaarai gehdee ingeed setgelee ongoitol yarih hvn baihgvi bolohoor ene blogg t l bichij setgelee ongoilgii gej bodsiin herwee ter hvniig butsaaj awchirhiin tuld yu hiih yostoi iin yu ch baisan bi bvgdiin hiineee gantshan oldson ter hairiihaa tuluu yu ch baisan hamaagvi hiih l bolnoo TA BVHEN NADAD TUSALJ BAIGAARAA URMIIIN VGEER SETGELIIG MINI SERGEEJ BAIGAARAA TA NARAAS GUIH YUM ENE L BNA DAA

Sain baitsgaan uu ?

Yunii tvrvvnd ene bloggiig unshij bgaa hvmvvsees uuchlalt hvsie. Yagaad gewel ta nart yamar ch hamaagvi yum nii talaar yarih gej baigaadaa. Gehdee bi zvrhendee hadgalaad yawaad baij chahgvi ni. Bi gedeg hvn negen huurhun oxind chin setgeleesee xairtai bolchihson vneheer ix ter oxintoigoo barag 1 jil shahuu vyerxsen. Ene hugatsaan bi ter hvniig mash ixeer gomdooj baisan mash ixeer gehdee bi gomdooe gej gomdoogogvi yumaa uurin medehgvil tegchihsen. Ter oxin maani nadad vneheer ix gomdson baih tegeed l bid 2 salsan.Bid 2t az jargaltai vy zunduul baisan bas hereldeh vy zunduul garch bailaa gehdee minii hvsel biyelseen: Minii hvsel gewel busdiig ataarhtal vyerhenedee gej ter muruudul mini harin bvtsen daan ch bid 2t ataarhah horon muu vgnees bolj xairtai xvniigee mash ix gomdooson bi ter oxin xyzgaargvi ih hairtai nadad bgaa gantshan erdene mini ter mini baisan gehdee odoo ter mini miniih bish bolchihson. xvn xairtai hvneesee hagatsah vneheer hetsvv yum bna odoo l meder ch bna nadad unshig ch ta naraas uur ingej setgelee ongoitol yarih hvn baihgvi bolohoor l ta nartai huwaaltsaj bna nadad vneheer ix hetsvv bna haaya vheh yumsan gej bodoh ve garah yum gehdee tegej bolohgvildee. udur bolgon ter hvniig bodoj sanah yum bodoj sanah bolgon nvdnees mini uuriin erhgvi nulimas asgarch baih yum ene yuniih yum boloo ? zaza bi daraa vrgeljlvvlj bichnee odoo jaahan zawgvi bolchloo ajilaasaa hotsorloo hehe hehe bayartai hvmvvse

:(

Amidral gedeg uruu gaiham saihan ch gesen Xamgiin saihan ni nadad ugsun chinii xair Xarin ter aguu xairiig daagaagvi yawuulsan Xaraxaas uur yaach ch chadahgvi bolson ch Xongorxon oxin chamaigaa Xairalsaar l baih bolno Xajuud mini baihad bi chini anzaardaggvi yawj Xayad yawahad chini xarin oilgoloo yamar ix vne tsentei baisniig chini Chamaigaa xer ix sanaj baigaagaa vgeer ch helehiin argagvi yum Chamaigaa tewrehsen gej vrgel bi chini bodoh yum Yagaahan bulbarai uruul deer chini Yadahdaa gants udaa vnsej chadsangvi yawuulchihlaa

:`(

Nvdnees mini ursah nulimas bvhen
Xatsariig mini bish 3vrxiig mini 3vsch bna
Gantsxan oldson ter l xair mini
Derged mini bish alsiin hol odson bolohoor tsuhur ch bna
Gantsaaraa ireed gantsaaraa l odoh ene ertontsoos uidaj bna.......... Za odoo bol minii huwid horwoo iim l bna


RSS 2.0